Эрээн хотын орлогч дарга Уул Дундговь аймагт ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-17 17:19:27

БНХАУ- ын Эрээн хотын орлогч дарга Уул маргааш Дундговь аймагт хүрэлцэн ирнэ. Тэрээр аймгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын найрамдалт харилцааны талаар санал бодлоо солилцох ажээ.  

Түүнийг дагалдан Эрээн хотын Гадаад харилцааны газрын дарга Нарс, Боловсролын газрын дарга Баатар, Худалдааг дэмжих хорооны дарга Шилийнбаатар нар ирэх бөгөөд Эрээн хотын төлөөлөгчид Дундговь аймгийн Боловсрол, соёлын газар, Сайнцагаан сумын Мандал сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Мандал сургуулийн хувьд Эрээн хотын 3-р сургуультай найрсаг харилцаа тогтоон хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болоод байгаа юм.

Дундговь аймгийн гадаад харилцааг өргөжүүлж, хөрш улс орны хотуудтай найрсаг харилцаа тогтоон, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа тогтоох талаар аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан байдаг. Энэ дагуу Мандалговь, Эрээн хотын хооронд  ах дүү хотын харилцаа тогтоох, цаашид Эрээн хоттой хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг санамж бичгийн төслөөр холбогдох хотын удирдлагуудад өнгөрсөн хавар хүргүүлээд байжээ.

Т. Отгонтуяа         

 

相关新闻