Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВОрон нутгийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа 2016 оны 10-р сарын 19-ний 07:00 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Төв аймгийн Зуун мод сумын санал авах байруудыг дурдвал 1-р баг Солонго Дүнжингарав цогцолборт, 2-р баг багийн байрандаа, 3-р баг багийн байрандаа , 4-р баг сургуулийн байранд, 5-р баг Номын санд, 6-р баг багийн байрандаа тус тус хуучин хэвээр ажиллах ажээ.
Сонгогчид Номт багт 7 нэр дэвшигчийг, Ланс 2-р багт 5 нэр дэвшигчийг, Баянхошуу багт 5 нэр дэвшигчийг, Зүүндэлгэр багт 3 нэр дэвшигчийг, 5-р багийн санал авах байран дээр 6 нэр дэвшигчийг, Баруун Зуунмод буюу 6-р багаас 5 нэр дэвшигчийг дугуйлах юм байна.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд 11578 саналын хуудас, мөн хайрцгийн хамт ирээд байна.
Энэ сарын 15-нд саналын хайрцагны үйл ажиллагааг туршиж үзсэн бөгөөд нөөц батарей дагалдах хэрэгслүүд бүрэн ирж хэсгийн хорооддоо төрийн хамгаалалтад хүргэж өгснийг албаныхан онцолж байлаа.
Зуунмод сумын хэмжээнд 11578 иргэн саналаа өгөх бөгөөд маргааш 97 иргэнээс зөөврийн хайрцгаар санал авах аж. Энэ удаагийн сонгуульд нэг нам нэг эвсэл 31 мандаттайгаар өрсөлдөнө. Үүнээс “Төв нутаг эвсэл”-ийн 31 нэр дэвшигч, МАН-ын 31 нэр дэвшигч нийт 62 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.
Т.Есүхэйтөмөр