MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Пакистанд зам тээврийн ослын улмаас 24 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-17 14:11:40

МУЛТАН. /АР/. Зорчигч тээврийн хоёр автобус урд урдаасаа халз мөргөлдсөний улмаас 24 хүн амиа алдаж, 69 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарлаа гэж Пакистаны албаны хүмүүс мэдэгдэв.

Осол Рахим Яр Хан дүүргийн эргэлттэй зам дээр болсон бөгөөд автобуснууд хурд хэтрүүлэн явж байсны улмаас осол гарсан гэдгийг цагдаагийн ажилтан Жамшид Шах хэллээ.

Амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний заримынх нь биеийн байдал хүнд байна. 

Пакистанд дэд бүтэц сул хөгжсөн болон жолооч нарын хариуцлагагүй байдлаас болж тус улсад зам тээврийн осол байнга гардаг байна.

Д.Нямтулга

 

相关新闻