БАЯН-ӨЛГИЙ: Өлгий-Улаангомыг хатуу хучилттай авто замаар холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий, Увс аймгийн төв Улаангом хотыг хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөж байна.
Замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулахаар 2024 оны улсын төсвөөс 1.7 тэрбум төгрөг хуваарилсан ба тус ажлын гүйцэтгэгчээр "Эм Ай Эл" компани өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр шалгарсан. Одоо судалгаа, тооцооллын ажлуудыг хийж байна.
Гүйцэтгэгч компанийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга А.Камелияттай уулзсан байна. Уулзалтаар замыг Өлгий-Тавалтайн хавцал-Ногооннуур-Бөхмөрөн-Улаангом гэсэн чиглэлээр тавихаар тохирчээ.
Өлгий-Улаангом чиглэлийн 200 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор
Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Ховд аймгийн Булган боомтууд
Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридорт холбогдож, баруун
бүсийн эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна гэсэн хүлээлттэй байна.