ХАА-н биржээр 3.6 тэрбум төгрөгийн арилжаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7. /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржид өнгөрсөн 7 хоногт 2 удаагийн цахим арилжаа болж, хэлцлээр 3.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжив.
Үүнд:
- Угаасан ноолуур 10.6 тонныг
арилжсан нь арилжсан бараа, түүхий эдийн 29 хувийг,
- Хонины ноос 26.4 тонныг арилжсан
нь арилжсан бараа, түүхий эдийн 71 хувийг эзэлжээ.
Угаасан ноолуурыг нийт 3.1
тэрбум төгрөгөөр арилжсан нь хамгийн их арилжсан үнийн дүн бүхий бараа, түүхий
эд болж байна. Харин хонины ноосыг нийт 71.2 сая төгрөгөөр арилжжээ.