Нийслэл болон зарим аймагт усан зам тээврийн хэрэгслээр хөвөхийг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-04 16:58:52

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймагт усан зам тээврийн хэрэгсэл хөвөхийг зогсоолоо.


Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ндээрх аймгуудын Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх болон хөвөлтийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон байдаг. Энэ шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэдийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг ЗТЯ анхаарууллаа. 

相关新闻