БАЯН-ӨЛГИЙ: Улаанхус-Цэнгэл чиглэлийн 23.1 км замын бүтээн байгуулалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Нутгийн зам" төслийн хүрээнд хөдөө сумдыг үе шаттайгаар хатуу хучилттай замаар холбох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.
Тус зорилтын хүрээнд улсын төсвийн 46.8 тэрбум төгрөгөөр Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлд 89.13 км хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөсөн. Үүнээс замын IV хэсэг болох Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.1 км замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Замын дээр дурдсан хэсгийн төсөвт өртөг нь 11.7 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Чайна Роуд энд бридж корпорэйшн" компани ажиллаж байна.
Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд багтаан дуусгана. Уг 89.13 км
авто зам ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай сум нь
аймгийн төв Өлгий хоттой болон Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замтай хатуу
хучилттай авто замаар холбогдох юм.