Ховдын хамгийн хамгийн...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-01 18:18:10

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Статистикийн хэлтсээс 2023 онд хүн ам болон малын тоо, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт бүхий л салбарын мэдээллийг агуулсан Өврийн дэвтэр гаргажээ.    


Үүнээс зарим онцлох мэдээллийг танилцуулж байна.   


Хамгийн урт гол - Ховд гол 516 км 


Хамгийн том нуур - Хар ус нуур 1350 кв.км


Хамгийн өндөр цэг  - Мөнххайрхан уулын Таван хумст оргил 4362 метр


Хамгийн олон хүн амтай сум - Жаргалант сум 33680


Хамгийн бага хүн амтай сум - Дуут сум 1787 


Хамгийн олон малтай сум - Булган сум 294727 


Хамгийн олон тэмээтэй сум - Дөргөн сум 6839  


Хамгийн олон адуутай сум - Булган сум 13635 


Хамгийн олон үхэртэй сум - Булган сум 34073 


Хамгийн олон хоньтой сум - Дарви сум 126325 


Хамгийн олон ямаатай сум - Булган сум 180859


Хамгийн их талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг сум - Ховд сум 1015.1 га талбайтай 


Хамгийн сайн ундны устай гол - Булган гол


Хамгийн том чулуу - 550 кг 


Хамгийн ойрхон сум - Буянт сум 25 км 


Ховдоос:   

• Монгол Улсын баатар 8 

• Хөдөлмөрийн баатар 33 

• Төрийн шагналтан 15 

• Ардын жүжигчин 8 

• Ардын багш 4 

• Ардын эмч 3 

• Гавьяат цолтон 200 

• Ардын хувьсгал партизан 52 тодорчээ.    


Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1460 км зайд оршдог. Тус аймагт халх, дөрвөд, торгууд, захчин гэх мэт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна.   



相关新闻