ХОВД: Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-30 09:56:39

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Аравдугаар сарын агаарын температур олон жилийн дунджаар алтайн салбар уулсаар 0-8 градус хүйтэн, бусад нутгаар 0+6 градус дулаан байдаг. Мөн сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар 0–6 мм ордог.


Олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлнэ. 


Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд, ирэх аравдугаар сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй. 


Аравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас 1-3 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. 


Мөн ирэх сарын нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үед хур тунадас орж, алтайн салбар уулсаар салхи шургатай байх төлөвтэй.


Иймээс иргэд холын замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв мэдээлэлтэй танилцаж, эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.  

相关新闻