“Даатгал-бидний амьдралд” сэдэвт сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-16 14:45:24

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран “Даатгал-бидний амьдралд” сэдэвт сургалт зохион байгуулав.

Амьдралд учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэнэтийн аюул осол, байгалийн гамшигт өртсөн тохиолдолд хохирлыг дангаар үүрэхгүй байх боломжийг даатгал бидэнд олгодог. Иймээс даатгалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах ажил нэн хэрэгцээтэй байна. Энэ хэрэгцээг хангасан нэгэн үйл ажиллагаа бол “Даатгал бидний амьдралд” сургалт  байлаа.

Уг сургалтад аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцуулж “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн тогтолцоо, шинэчлэл”, “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдасан нийгмийн хамгааллын асуудал” “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зардлыг төлөвлөх арга”, “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт, цаашид анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр мэдээлэл өгөхийн хамт сургалтанд оролцогчдод эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлт, сайн дурын даатгалын талаар гарсан санал, асуултанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтын зорилго нь ажилтны нийгмийн баталгааг хангах, нийгмийн хамгааллын хамгааллын хууль тогтоомжийг сурталчлах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээлэлтэй болгоход чиглэжээ.

Ш.Айзаря

相关新闻