БАЯНХОНГОР: Аймгийн ИТХ-д гурван намын 74 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-27 14:46:41

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд аймгийн хэмжээнд гурван намын 74 нэр дэвшигч, 20 суманд 857 нэр дэвшигч өрсөлдөнө. Сонгуулийн тухай хуулийн цагалбарын дагуу нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардуулах үйл ажиллагааг энэ сарын 26-нд зохион байгууллаа. 


Сонгуулийн тухай хууль, аймгийн ИТХ-аас баталсан тогтоолын хүрээнд аймгийн сонгуулийн хороо наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хуульд заасан судалгаа мэдээлэл, холбогдох тогтоолуудыг гаргаж, шийдвэрүүдийг СЕХ-нд хүргүүлжээ. Аймгийн сонгуулийн хороо 9 гишүүнтэй, сумын сонгуулийн хороо 140 гишүүнтэй ажиллаж байна.


Ташрамд, Сонгуулийн хэсгийн хороодод 924 төрийн албан хаагч, цагдаа, итгэмжлэгдсэн ажилтнууд, улсын бүртгэлийн ажилтнууд, даамлууд зэргээр 1000 гаруй төрийн албан хаагч ажиллана.

相关新闻