Багдадад халдлагын улмаас 35 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /BBC/. Иракийн нийслэл Багдад хотын шиитүүдийг хөнөөх зорилготой амиа золиослох халдлага болж, үүний улмаас наад зах нь 35 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан байна.
Дэлбэрэлт Багдад хотын хойд хэсгийн дүүрэг дэх худалдааны захад болжээ. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна.
Зөнч Моххамедийн ач хүү Хуссейны амийг хөнөөсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан гашуудлын үйл ажиллагаа уг худалдааны захын майханд болж байсан бөгөөд үүнд шиитүүд олноор оролцож байжээ. Мөргөл эхэлж, майхан хүнээр дүүрсэн байх үед амиа золиослогч бөмбөгийг дэлбэлжээ.
Д.Нямтулга