Хятадын хамгийн том үзэсгэлэн худалдаа Гуанжоуд нээлтээ хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-16 12:57:00

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хамгийн том үзэсгэлэн худалдаа өчигдөр Гуанжоу хотод нээлтээ хийлээ. Үзэсгэлэн ирэх сар гартал үргэлжлэх ажээ.

Уг үзэсгэлэнд 24 мянга орчим компани оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн цахилгаан хэрэгсэл, аж үйлдвэрлэлийн техник төхөөрөмжийг олон нийтэд танилцуулж байна.

Компаниудын төлөөлөгчид Ойрхи Дорнод болон Африкаас ирсэн худалдан авагчдад бүтээгдэхүүнээ завгүй танилцуулж байна. Гэвч үнийн өрсөлдөөнийг хамгийн ихээр үүсгэдэг утас, залгуур гэх мэт бүтээгдэхүүнтэй тасгууд бараг хүнгүй шахуу байгаа нь Хятад улс энэ салбар дахь давуу талаа алдаж магадгүй байгааг харуулж байна.

БНХАУ-ын экпорт энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн сарынхаас 10 хувиар буурч, 184.5 тэрбум долларт хүрчээ.

Зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг даван гарахын тулд компани болгон жил бүр шинэ техник, технологи, бүтээгдэхүүн гаргах ёстой гэж нарны эрчим хүчний технологийн компанийн төлөөлөгч хэллээ.

Д.Нямтулга

相关新闻