СЭЛЭНГЭ: 28-нд ихэнх сумын нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-26 16:16:07

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Зарим сумын нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Ялимгүй хур тунадас  орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

 

9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 28-нд ихэнх сумын нутгаар хур тунадас, уулаараа цас орно.

 

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +8...+13 градус дулаан байна.

 

相关新闻