ШШГА шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-15 20:54:04

ШШГЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны түүхт 25 жилийн ой өнөөдөр тохиож буй. Ойн баярын энэ өдөр тус алба Баянхонгор аймагт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх шинэ байраа ашиглалтад оруулж, нээлээ.

Байрны нээлийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн ШШГА-ны дарга, хурандаа  Д.Одсэр, тус албаны анхны дарга Т.Энхбаяр, дэд хурандаа У.Балдорж, Д.Түмэнжаргал, хурандаа Ч.Баяр, Я.Сайнжаргал, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү болон аймгийн удирдлагууд оролцсон байна. Энэхүү байр нь 60 хүний багтаамжтай 13 хорих өрөөтэй, орчин цагийн хэрэгцээ шаардлага, хүний эрх, эрх чөлөөг хангасан орчин нөхцлийг бий болгож чадсан аж.

Тухайлбал, саатуулагдсан иргэдийн эрхийг хамгаалах үүднээс уулзалтын өрөөн дэх яриа бусдад сонсогдохгүй байхаар шийдэж өгчээ. Мөн халуун усны болон зан заншлын буюу баясалгал, ухаарлын өрөөг тус тус шийдсэн байна. Хяналтын, хурлын, эмчийн, өмгөөлөгчтэй уулзах өрөөнүүдийг тус бүрт нь гаргаж өгчээ. Ингэснээр алба хаагчдын аюулгүй байдал, орчин нөхцлийг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тус албаны дарга Д.Одсэр хэлж байв.

ШШГА өмнө нь үйл ажиллгаандаа ашиглаж байсан байр нь цэргийн албан хаагчдын сахилгын зориулалтаар, дараа нь цагдаагийн байгууллагад шилжин эрүүлжүүлэх байрны зориулалтаар ашиглагдаж байжээ. 

                                                                                                                    Б.Мөнхзул

相关新闻