"Цагаан хадаг" уран сайхны киноны өдөрлөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ"ХҮННҮ Малл" худалдаа, үйлчилгээний төвд өнөөдөр "Цагаан хадаг" уран сайхны киноны өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд жүдо бөхийн тэмцээн, киноны тасалбар хожих эрх бүхий хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн, гар зургийн уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиож буй аж. Бяцхан үзэгчиддээ зориулан "Бонго ба түүний найзууд" хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд энэ үеэр киноны уран бүтээлчидтэй хамт дурсгалын зураг татуулах боломжтой юм байна.
Өдөрлөг 14:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Н.Туяа