Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-15 12:33:32

БАГДАД. /Xinhua/. Иракийн зэвсэгт хүчнийхэн Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлэхээр тус хотын өмнөд болон зүүн хэсэгт цуглаж байна. Уг ажиллагаанд АНУ болон бусад хүчнүүд дэмжлэг үзүүлэх юм.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид 2014 оны зургадугаар сард Мосул хотыг эзлэн авсан билээ. Тус хот нь Иракийн хоёр дахь том хот юм.

Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг “Лалын улс” бүлэглэл эрчимтэй эсэргүүцэх төлөвтэй байна. Босогчид шуудуу ухаж, байшин барилга, замын ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулж байна гэсэн мэдээлэл иржээ. Өнгөрсөн зургадугаар сард тус бүлэглэлийн босогчид эль-Фаллужа хотын хяналтыг алдсан билээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар иргэдийн амийг хамгаалах асуудал командлагч нарын төлөвлөгөөнд хүндрэл учруулж болзошгүй байна.

Одоогийн байдлаар Мосул хотод болон ойр орчимд нэг сая гаруй энгийн иргэн байгаа ажээ.

Д.Нямтулга

相关新闻