Эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байр 1 сая төгрөгийн шагналтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-10-15 10:55:32

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд зорилгоор НЗДТГ-ын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлажээ.

Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд эсээ нь сэдвийн агуулгад нийцсэн байх, А4 хэмжээтэй цаасан дээр үгийн тоо 800-1000 байна, үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх, Arial 12 фонтоор шивж ирүүлсэн байх, дэлгэрэнгүй мэдээлэл /өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги/ зэргийг хангасан байх шаардлагатай юм.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцож буй оюутнууд сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Ирүүлсэн эсээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас томилсон комисс шалгаруулж тэмцээний дүнг энэ сарын 28-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулах аж. Тэмцээний тэргүүн байр 1, өргөмжлөл, 1 000 000 төгрөг, 2-р байр 1, өргөмжлөл, 800 000 төгрөг, 3-р байр 1, өргөмжлөл, 500 000 төгрөгийн шагналтай юм байна. 

Н.Туяа

相关新闻