Төв Африкийн Бүгд Найрамдах улсад 30 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 13:06:06

НҮБ. /VOA/. Өнгөрсөн лхагва гарагт Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад /ТАБНУ/ халдлага болсны улмаас 30 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан тухай НҮБ мэдээлэв.

“Селека” босогчдын бүлэглэлийн эгнээнд байлдаж байсан этгээдүүд Кага-Бандоро хот руу халдах үед НҮБ-ын энхийг сахиулагчид хотыг хамгаалж, 12 босогчийг устгасан байна.

“Селека” бүлэглэлийн гишүүн асныг устгасанд өширхөн уг халдлагыг үйлдсэн байж магадгүй гэж энхийг сахиулагчид мэдэгдэв.

2013 онд хүчирхэгжиж эхэлсэн “Селека” бүлэглэлийн босогчид хоёр жилийн өмнө нийслэл Банги хотоос зугтан гарсан бөгөөд тэд дараа нь Кага-Бандоро хотод дахин зохион байгуулалтад оржээ.

Д.Нямтулга

 

相关新闻