ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын даргатай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБСШУС-ын сайд Ж.Батсуурь ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Мариелза Оливериаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд ЮНЕСКО-гийн манай улсад орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник технологийн дэвшилт ололтыг таниулах чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцав. Мөн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтад ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Боловсролын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Роберт Паруа, БШСУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ГХАХ-ийн дарга Э.Энх-Амгалан болон бусад мэргэжилтнүүд оролцов.