ХӨВСГӨЛ: Б.Баасанхүү 70 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-02 16:41:58

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү өөрийн төгссөн Мөрөн сумын Сод-Эрдэм сургуулийн 70 сурагчид хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэснийг түүний аав А.Бавуудорж, ээж Д.Цоождулам нар гардуулан өглөө.


Б.Баасанхүү 2017 онд Сод-Эрдэм сургуулийг төгссөн бөгөөд спортын шилдэг төгсөгчөөр шалгарч байсан гэдгийг захирал Д.Мөнхбаатар онцолж байлаа.



“Б.Баасанхүү өөрийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил 3 дахь жилдээ олгож байна. 2022 онд Өвөрхангай аймгийн сурагчдад, өнгөрсөн жил Улаанбаатар хотын асрамжийн газрын хүүхдүүдэд, энэ жил өөрийн төгссөн сургуулийн дүү нартаа өгч байна. Цаашид жил бүр дүү нартаа олгоно" гэдгийг аав А.Бавуудорж хэллээ.

  

 

相关新闻