СЭЛЭНГЭ: Хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлэх бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэлээс хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны есдүгээр 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон
нутгийн үйлдвэрлэлээс, боломжгүй тохиолдолд үндэсний үйлдвэрлэлийн болон импортын
бүтээгдэхүүн байх эрэмбийг баримтлан ажиллаж
байна.
Тухайлбал орон нутгаас 51.9
хувь, бусад аймаг, нийслэлээс 14.9
хувь, импортоос 33.2
хувийн хүнсний хангамжийг тус бүр хангах
юм.
Аймгийн БШУГ-аас сургууль,
цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн,
түүхий эдийн үнэ, өртгийн дэлгэрэнгүй бодит судалгааг авч, хүнсний бүтээгдэхүүнийг
өндөр үнээр авдаг сургууль, цэцэрлэгт зөвлөгөө өгчээ.
Аймгийн хэмжээнд 7 сургууль, 11 цэцэрлэг өөрийн туршилтын болон ногооны
талбай, хүлэмжид хүнсний ногоогоо тарьж, ургуулж
байна. Тухайлбал улаан лооль, өргөст хэмх, салатны навч, бууцай, төмс, лууван, ногоон
сонгино зэргийг тарьжээ.
Энэ мэтчилэн ногооны туслах аж
ахуй хөгжүүлэн өөрсдийн тарьсан ногоо, чацаргана, жимс, жимсгэнэ зэргийг
хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглан түүхий эдийн хэрэгцээг хангах
боломжтойг дээрх байгууллагууд харуулж байна.
Энэ нь үнийн тогтвортой
байдалд нөлөөлөхөөс гадна жил бүр санхүүгийн
аудит хийлгэн, хяналт тавин ажиллахад түлхэц
болдог байна.
Мөн аймгийн БШУГ-аас ерөнхий боловсролын
сургуулийн суралцагчдын сүүний хэрэглээ болон эрдэс бодисын суурь судалгааг гаргаж,
Боловсролын Дэлхийн Түншлэл /GPE/ ОУБ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр
хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөлд
хамрагдсан байна.
Үүний хүрээнд сургуулийн дунд болон
ахлах ангийн суралцагчдын эрүүл мэндийг дэмжсэн “Өглөөний цай” хөтөлбөрт
хамрагдах анхан шатны судалгааг хийх бэлтгэл ажлыг
хангаад байна.