ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 2020-2023 онд 58.9 км инженерийн шугам сүлжээ тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-31 14:12:47

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил үргэлжилж байна.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3, 8 дугаар багт 12 км цэвэр, бохирын шугам тавих ажлыг “Альфа илч” ХХК гүйцэтгэж байгаа юм. Мөн 5 дугаар багт дулааны шугам тавих ажлыг “Хангайн илч дулаан” ХХК гүйцэтгэж байна.


Өнгөрсөн жилүүдэд тус сумын 10, 11 дүгээр багт 4.2 км цэвэр ус, 3.1 км бохирын шугам сүлжээг тавьж, 50 айл холбогдсон бол дулааны шугамд 25 айлыг холбожээ.

 

Аймгийн хэмжээнд 2020-2023 онд 58.9 км инженерийн шугам сүлжээг тавьж, гэр хорооллын 227 өрхийг цэвэр, бохир, дулааны шугамд холбосон бөгөөд 1143 өрх айл уг шугамд холбогдох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

相关新闻