К.Алькараз АНУ-ын нээлттэй тэмцээнээс хасагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-08-30 13:08:07

НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 30 /skysports/. Дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж буй, Испанийн теннисчин Карлос Алькараз АНУ-ын нээлттэй тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтод Нидерландын тамирчин Ботик Ван де Зандсхюлпад хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа.


Тоглолт 2 цаг 21 минутийн туршид үргэлжилж, К.Алькараз гурван сетэд 1:6, 5:7, 4:6 харьцаатай хожигджээ. Тэрбээр 2021 оны Уимблдоны тэмцээний хоёрдугаар тойрогт хожигдсоноосоо хойш анх удаа Их Дуулгын тэмцээний хоёрдугаарт тойрогт хожигдлоо. Тухайн үед К.Алькараз Оросын теннисчин Даниил Медведевт хожигдож байсан юм. 


Дараагийн тойрогт Ван де Зандсхюлп Их Британийн теннисчин Жек Дрейпертой тоглоно. 


АНУ-ын нээлттэй тэмцээн энэ сарын 26-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 7-нд дуусна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн нийт шагналын сан 75 сая ам.доллар байна. Өнгөрсөн оны тэмцээнд Сербийн теннисчин Новак Жокович аваргалсан бөгөөд тэмцээний финалд ОХУ-ын Даниил Медведевийг хожсон билээ.


相关新闻