Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслүүдийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-29 10:28:08

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувийг эзэлдэг Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг  2021, 2023, 2024 онд татан гаргасан билээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженер, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран дээрх ажиллагааг зохион байгуулсан байна. 


Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалсан юм.


Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулсныг ОБЕГ мэдээллээ. 



相关新闻