Өргөө кино театраас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг хааж засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн БГД-ийн Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 30-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 2-ны өдрийн 6:00 цаг хүртэл хааж засна.
Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хонхойж, суусан хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих,
инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.