СЭЛЭНГЭ: Самрын нөөцийг тогтоох судалгаат ажлыг зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. 2024 онд ахуйн болон үйлдвэрлэлийн
зориулалтаар түүж бэлтгэх хуш модны самрын нөөцийг тогтоох судалгаат ажлыг
зохион байгуулсан байна.
Дээрх судалгаат ажлыг Сэлэнгэ аймгийн Мандал
сумын Ойн анги, Байгаль орчны хяналтын
алба, Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар хамтран хийсэн байна.
Судалгаанд ойн ашиглалтын бүс болох Галсанбулагийн
эх, Хандгайт, Хатангийн даваа, Харчулуут, Шаршургаагт, Барчгар, Гурт, Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай
газрууд хамрагджээ.
Мөн хязгаарлалтын бүс болох Хотонгийн даваа, Гурт гэх газрын ойн санд судалгаа, тооллого, хэмжилтийг хийж, дүгнэлтийг дээд шатны байгууллагадаа хүргүүлээд байгаа аж.
2023 онд хийсэн судалгаагаар тус аймгийн Мандал
сумын хэмжээнд хушин ойн самрын нөөц бага, Хүдэр сумын Хэрз, Сонгинот зэрэг
газруудын ойн сан, Хүдэр, Ерөө сумдын сибирь жодоо модны үрлэлт гурван балл
буюу дундаж ургацтай байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

