ОХУ нефть олборлолтыг хязгаарлах асуудлыг ОПЕК-той хамтран хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГИСТАНБУЛ./NHK/. ОПЕК-ийн зарим гишүүн улсууд болон нефть экспортлогч бусад орнууд нефтийн олборлолтыг бууруулан, үнийг өсгөх зорилгоор энэ сарын сүүлчээр иж бүрэн хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ.
Катар болон ОПЕК-ийн гишүүн бусад орнууд, түүнчлэн ОХУ зэрэг нефть экспортлогч орнуудын төлөөлөгчид өчигдөр Туркийн Истанбул хотод уулзалт хийсэн байна.
ОПЕК нефть олборлолтыг хязгаарлах тухай хэлэлцээрийг өнгөрсөн сард байгуулж, уг хэлэлцээрт нэгдэхийг гишүүн бус нефть олборлогч орнуудад уриалсан билээ.
Энэ хэлэлцээнд нэгдэх хүсэлтэй орнуудын дотор ОХУ байгаа юм.
Тэд хэлэлцээрийн заалтуудыг нарийвчлан хэлэлцэхийн тулд энэ сарын 28-нд Вена хотод уулзахаар тохиролцсон байна. Занарын олборлолт өссөний ачаар дэлхийн хамгийн том нефть олборлогч болж чадсан АНУ-д уг уулзалтад оролцох урилгыг илгээх ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт мэдэгдэл хийхдээ, нефть олборлолтыг хязгаарлах арга хэмжээнд нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсний дараа түүхий нефтийн үнэ өссөн билээ.
Харин ОПЕК ирэх сард болох Ерөнхий Ассамблейн хуралдааныхаа үеэр гишүүн орон тус бүрд ногдох олборлолтын квотыг албан ёсоор тогтоохоор төлөвлөжээ.
Д.Нямтулга