84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-26 15:34:14

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэх зорилгоор шинээр цэцэрлэг барьж өргөтгөж байна.


Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, талбайн тохижилтыг дуусгаж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн боллоо.



Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 2.552 м.кв талбайтай, хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, агуулах болон эмч, ариун цэвэр, унтлага, бүлгийн өрөө, бусад хэсгээс бүрдсэн зохион байгуулалттай. 84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Бианконэро констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 



相关新闻