СЭЛЭНГЭ: Бүх нийтийн хог цэвэрлэгээг оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны наймдугаар
сарын 25 /МОНЦАМЭ/. Аймаг, сум, баг, хорооны өнгө үзэмжийг сайжруулах, бүх нийтийн хог
цэвэрлэгээг оновчтой хийх ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг дарга
захирамж гаргасан байна.
Захирамжийн
хүрээнд орчны тохижилт, цэвэрлэгээ, шарилж устгал, мод хэлбэржүүлэлд, цэвэр
цэмцгэр орчныг бүрдүүлэх ажлуудыг хийх юм.
Тухайлбал
аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалга, айл өрх, аж ахуй нэгж
байгууллагуудын эзэмшлийн хашаа, талбай орчмын хог хаягдал, хог ургамал
цэвэрлэх ажлыг энэ сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Бүх
нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулахдаа хог хаягдал ихээр үүссэн талбайг
оновчтой сонгон хуваарилж, аймгийн хэмжээнд сайтар зохион байгуулан тайлагнаж,
ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс, сумдын
Засаг дарга нарт үүрэг болгожээ.