Эхний ээлжинд 660 мянган хүүхдэд мөнгө олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-12 17:57:12

Хүүхдийн мөнгийг 660 мянган хүүхдэд олгох болсон талаар өнөөдөр Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар  (ХНХҮЕГ)-аас мэдээлэв.

УИХ-аас  хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс шалтгаалан хоёр хуваан олгох болсон.  Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшнии 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд энэ сараас хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож эхэлжээ.  Харин өрхийн амжиргааны түвшин 502.578 босго онооноос дээш буюу үлдсэн 400 мянга хүүхдэд 2019 оноос олгох аж.

Амьжиргааны түвшнийг тодорхойлоход өрхийн нэг хүнд ногдож байгаа сарын хэрэглээг орлоготой дүйцүүлэх замаар боддог байна. Мөн гэр бүлийн гишүүдийн боловсрол, нас болон ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үздэг аж. Иргэд амьдарч байгаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд очиж хүсэлт гаргах боломжтой.

Ч.Ариунболд

相关新闻