ОРХОН: Японы улсын Токомачи хотын дарга Орхон аймагт зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 15/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалын урилгаар Япон улсын Нийгата мужийн Токомачи хотын дарга Ёшифүми Секигучи болон “Токомачи - Эрдэнэт” анд нөхдийн нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Зочид, төлөөлөгчдийг аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд хүлээн авч уулзан хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр хоёр хотын соёлын үйлчилгээг хүүхэд, ахмад настан болон соёл, урлагийн мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгуулахаар ярилцаж, хамтын ажиллагааг эхлүүллээ.
Токомачи хотын дарга Ёшифүми Секигучи
болон “Токомачи - Эрдэнэт” анд нөхдийн нийгэмлэгийн төлөөлөгчид хэлэхдээ, “Цаашид бид
танай аймгаас ажиллах хүч авах сонирхолтой
байна.
Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран
ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.