ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-12 16:09:06

НҮБ-ын  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хуралд оролцохоор өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ.

Өнгөрсөн онд БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр ноён Талеб Рифаигаас БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг “Нүүдэлчдийн замаар аялахуй” төслийн санаачилгыг эхлүүлэх санал тавьсан. Уг саналыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэмжин хүлээн авсан. Уг санаачлагыг Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлаар эхлүүлж байгаа бөгөөд маргааш буюу энэ сарын 13-нд Туушин зочид буудалд болно.

Ноён Талеб Рифай Иордан Улсын иргэн бөгөөд 2010 оноос Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын   Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.

Ч.Ариунболд

相关新闻