48 улсын иргэд Казахстанд визгүй зорчино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАСТАНА. /KAZINFORM/. Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны сүүлийн найман сарын ажлын дүн болон дотоодын аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар салбарын сайд Женис Касымбек танилцууллаа.
Сайд хэлэхдээ “эдийн засгийн өндөр хөгжилтэй 20 улс, тэдгээрийн дотор Австри, Унгар, Итали, Монако, Бельги, Испани, Нидерланд, Норвеги, Швед, Малайз, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Сингапур, Их Британи, АНУ, Финланд, Франц, Швейцарь, Япон болон Өмнөд Солонгосын иргэд Казахстан улсад визгүй зорчиж байна” гэв.
Орос, Турк, Итали, Герман, Нидерланд, АНУ болон Их Британийн иргэд Казахтанд аялж жуулчлах нь нэмэгдсэнийг сайд онцлон тэмдэглэлээ.
Мөн 48 улс, тэдгээрийн дотор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн улсуудаас гадна эдийн засгийн хувьд хөгжингүй, улс төрийн хувьд тогтвортой 14 улсын иргэд 2017 оны нэгдүгээр сараас эхлэн манай улсад визгүй зорчих боломж нээгдэнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.
2015 оны эхний зургаан сарынхтай харьцуулахад энэ оны мөн хугацаанд Казахстаны дотоодын аялал жуулчлалын салбар 6 хувийн өсөлттэй гарчээ.
Г.Доржханд