Венесуэлийн сөрөг хүчний удирдагчдад орогнол олгоно гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
САН-ХОСЕ, 2024
оны долоодугаар сарын 31 /Reuters/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч
Мариа Корина Мачадо болон
ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдмундо Гонсалес нарт улс төрийн орогнол эсвэл орогнолын статус олгоход бэлэн байна гэж Коста-Рикагийн Гадаад хэргийн сайд Арнолдо Андре
мягмар гарагт мэдэгджээ.
“Мариа
Корина Мачадо, Эдмундо Гонсалес
нарыг баривчлах тушаал гарсан
тухай мэдээлэл бидэнд ирсэн”
гэж А.Андре дүрс бичлэгээр мэдэгдэл хийх үеэрээ хэлээд,
тэдэнд болон “Венесуэлд улс
төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бусад бүх хүмүүст, ялангуяа Каракас дахь Аргентины Элчин сайдын яаманд байгаа
хүмүүст” орогнол олгоход бэлэн
байгаагаа мэдэгдсэн байна.
Сөрөг хүчний нэгэн
зөвлөх мягмар гарагт мэдээлэхдээ,
гуравдугаар сард өөрсдийг нь
баривчлах тушаал гарснаас хойш түүний болон өөр таван хүний байрлаж буй Каракас дахь Аргентины ЭСЯ-ны байр руу аюулгүй байдлын
хүчнийхэн хоёр удаа нэвтрэхээр оролдоод
бүтэлгүйтсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч
Николас Мадуро даваа гаргийн
шөнө дундын үед сонгуульд ялснаа зарласан бол сөрөг хүчнийхэн санал хураалтын дүнг эсэргүүцэж байгаа юм. Н.Мадуро лхагва гаргаас
эхлэн улс орон даяар цэрэг, цагдаагийн эргүүл гаргах тушаал гаргажээ.
Коста-Рикагийн
ерөнхийлөгчийн ажлын албанаас Н.Мадурог ялсныг хүлээн зөвшөөрөхөөс
татгалзаж, эрх баригчид луйвар
хийсэн гэж мэдэгдсэн байна.