БУЛГАН: "Алтаргана-2024" үзэсгэлэн худалдаанд 70 гаруй бизнес эрхлэгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-29 08:39:06

Булган 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Алтаргана-2024” үзэсгэлэнг Булган аймгийн Цогт хун тайжийн талбайд долоодугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.


Буриад зон олны үндэсний өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий “Алтаргана-2024” олон улсын 15 дахь удаагийн соёл урлаг, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн үйл ажиллагааны үеэр Монгол, Буриадын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.


Үзэсгэлэн худалдаанд буриад зоны 14 жижиг, дунд бизнес эрхлэгч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн 21 бизнес эрхлэгч, Хойд бүсийн буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 30 нийт 70 гаруй бизнес эрхлэгч оролцож байна.


Тус үзэсгэлэн худалдаанд Монгол, Буриадын үндэсний хэв маягийг шингээсэн онцлог бүтээгдэхүүнийг худалдаж байна.





























相关新闻