БУЛГАН: "Алтаргана-2024" наадмын сээр шалгах тэмцээнд 135 тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-29 08:16:44

Булган, 2024 оны долоодугаар сарын 28. /МОНЦАМЭ/. “Алтаргана-2024” наадмын сээр шалгах тэмцээний шилдгүүд шалгарлаа. Тэмцээнд нийт 135 тамирчин оролцож өрсөлдсөнөөс:


18-аас доош нас:

1-р байр Ч.Бэгзсүрэн /Монгол улс/

2-р байр Ц.Доржо /Буриад улс/

3-р байр С.Ананда /Буриад улс/


19-30 насанд:

1-р байр Шохонов Доржо /Буриад улс/

2-р байр А.Мөнхтөгс /Монгол улс/

3-р байр Д.Аламжа /Буриад улс/


31-40 насанд:

1-р байр Э.Биндэръяа /Монгол улс/

2-р байр Ю.Шагдар /Буриад улс/

3-р байр Ж.Баир /Буриад улс/


41-50 насанд:

1-р байр Г.Зоригто /Буриад улс/

2-р байр Б.Содбаяр /Монгол улс/

3-р байр Б.Энхтөр /Монгол улс/


51-ээс дээш нас:

1-р байр Ц.Цырен /Буриад улс/

2-р байр Ц.Баясхалан /Буриад улс/

3-р байр Н.Данийл /Буриад улс/


Шилдгийн шилдэг үнэмлэхүй аваргаар Монгол Улсын Хэнтий аймгийн тамирчин Э.Биндэръяа шалгарлаа.
Сээр шалгах уламжлалт тэмцээнийг дараах дүрмээр тоглодог байна.
1-10 хүртэл сээрийг дугаарлан өрж тавина. Үхрийн сээрүүдийг тэмцээний 1, 2, 3-р үед оролцуулна. Бэлдсэн сээрнээс бага насны хүүхдээр сээр авхуулж, талбайд бэлдсэн 1-10 хүртэлх дугаарлалт дээр тавиулна.
Оролцогчид бүртгүүлсэн дарааллаар бэлдсэн талбайд гарч ирээд дугаарлалт дээрх өөрт таарсан сээрийг гараа ороохгүй мөн сээрээ ороохгүйгээр цохино.
Сээрээ хугалж чадсан нь дараагийн үед шилжинэ, чадаагүй нь тэмцээнээс хасагдана.
Сээр ясны бариул 15 см-ээс багагүй байх ёстой.
Тэмцээний нөхцөл
Гар сарвуу нүцгэн байх ёстой, өөрөөр хэлбэл бээлийгүй, бугуйвч болон бусад хамгаалалтын хэрэгсэл, ясыг цаасаар боож болохгүй
Уламжлалт сээр шалгах тэмцээнийг насны ангиллаар ганцаарчилсан болон үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээнээр явуулдаг. Хувийн аварга шалгаруулах тэмцээнийг 18-аас доош насны, 19-30 нас, 31-40 нас, 41-50 нас, 51-ээс дээш насны ангилалд олгодог.




相关新闻