БУЛГАН: Алтаргана наадамд 60 мянга орчим зочид төлөөлөгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-28 11:10:30

Булган, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Буриад түмний соёлын өв, уламжлал, зан заншлыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Алтаргана-2024" наадмыг Булган аймагт зохион байгуулж байна.


Дэлхий дахинаа тархан суурьшсан буриад түмнийг нэгтгэдэг 15 дахь удаагийн Алтаргана наадамд 34  орны 60 мянга орчим зочид төлөөлөгч, буриад түмэн оролцож байна. 

 

Наадмын хүрээнд Буриадын харилцаа дуу, домог, тууль хайлах, ёохор бүжиг, сур харваа, буриадын үндэсний хувцасны наадам зэрэг урлаг соёлын  уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.














 






相关新闻