ӨМНӨГОВЬ: Морин хуурын олон улсын VII наадам өнөөдөр эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Морин хуурын олон улсын VII наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 7 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагаас Даланзадгад суманд болно.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүн, Өмнөговь аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид, говь нутгийн морин хуурч, уртын дуучин хүүхдүүд оролцоно.
Харин морин хуурын олон улсын VII наадмын мэргэжлийн морин
хуурчдын уралдаанд 39, морин хуур сонирхогчдын уралдаанд 77, морин
хуур урлаачдын уралдаанд 52 оролцогч оролцохоор бүртгүүлж мандатаа авчээ.