Нефтийн үнэ 60 долларт хүрнэ гэж Саудын Арави таамаглаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГИСТАНБУЛ. /TASS/. Энэ оны сүүлч гэхэд нэг баррель нефтийн үнэ 60 долларт хүрнэ гэж Саудын Аравийн Эрчим хүч, аж үйлдвэр, ашигт малтмалын сайд Халид аль-Фалих Олон улсын эрчим хүчний чуулга уулзалтын үеэр мэдэгдэв.
Түүхий нефтийн үнэ энэ сард эсвэл оны эцсээр нэг баррель нь 60 доллар хүрнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.
“Түүхий нефтийн олборлолтыг тогтворжуулах асуудлаарх хэлэлцээнд ОХУ идэвхтэй оролцоно гэдэгт Саудын Арави найдаж байна. Мөн ОПЕК-ийн гишүүн бус Азербайжан, Бразил зэрэг орнууд энэ хэлэлцээнд оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр хэлжээ.
Д.Нямтулга