Үндэсний шагайн харваанд 97 баг оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 10
/МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын
818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын
хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс
ирсэн нийт 97 багийн 770 гаруй шагайчид оролцож байна. Говьсүмбэр аймгийн “Цэцэн” баг
Хэнтий аймгийн “Бор-Өндөр” баг эхний хэсгийн тоглолтыг өчигдөр, долоодугаар
сарын 9-нд эхлүүлсэн.
Өнгөрсөн жилийн Улсын
наадмын үндэсний шагайн харвааны тэмцээнд 100 гаруй баг оролцож өргөн дэлгэр,
оноо мэргэн харваснаас Өмнөговь аймгийн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтан говь
транс” компанийн баг тэргүүлж үндэсний аварга болж байв.
Үндэсний шагайн харвааны тэмцээн нь өсвөрийн болон ахмадын баг гэсэн ангиллаар мөн болдог. Энэ удаа ахмадын тэмцээнд 24 баг, өсвөрийнхөд 10 баг оролцож цэц мэргэнээ үзээд байна. Шагайн харвааны тэмцээнд Европын орнуудад суугаа монголчуудын төлөөлөл, Европын холбооны шагайн баг харваачид 3 дахь жилдээ оролцож байна. Шагайн харваанд 8 настай балчираас 80 настай ахмадууд оролцдог онцлогтой, үндэсний өв соёлын наадгай юм.