Хоногт 25-30 тонн хог тээвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙБагц мэдээ
Хэнтий аймгийн хэмжээнд хоногтоо айл өрх, албан байгууллагын дуудлагын хогийг тээвэрлэж таван машин, нэг ачигттайгаар ажилладаг.
Хог хаялтын үнийн хувьд гэр хорооллын айлуудад хогоо хийсэн савны хэмжээнээс шалтгаалаад 200-2000 төгрөг бөгөөд албан байгууллагуудын хувьд нэг машин хог 28000 төгрөгөөр тооцдог аж.
Хэнтий аймагт халаалтаа бүрэн өгчээ
Хэнтий аймгийн “Хэнтий ус” ХХК нь энэ жил 188,5 сая төгрөгний төсөвт өртөгтэй ажиллаж өвөлжилтийн бэлтгэлээ 98 хувьтай хангажээ. Аймгийн хэмжээнд “ Хэнтий ус” ХХК нь дулаан хангамжын 70 хувийг хангадаг бөгөөд үлдсэн 40 хувийг таван Хувийн компаний ус халаагуурын зуух хангадаг аж.
Энэ сарын 1-нээс аймагт халаалт жигдэрч энэ 7 хонгийн байдлаар иргэдээс гомдол санал ирээгүй байгааг албаныхан хэлж байна. Мөн найман ус халаалгуурын уурын зуух аймгийн дулаан усан хангамжийг хангадаг аж.
О.Буянхишиг