БУЛГАН: Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-04 09:56:36

Булган, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг "Төрийн албаны өдөр" болгон баталгаажуулсан байна. Энэ өдрийг тохиолдуулан Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.


Тангараг өргөх ёслолд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Алтаншагай, төрийн албаны зөвлөлийн гишүүдийн хамт оролцож баяр хүргэн, төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөрийг онцолж, төрийн албан хаагчдыг өргөсөн тангарагтаа үнэнчээр төрийн албанд зүтгэхийг хүслээ.


Энэ удаа 16 сум, 1 тосгоны төлөөлөл 22 албан хаагч  төрийн албаны тангараг өргөлөө.


Булган аймгийн хэмжээнд 145 байгууллагад 4137 төрийн албан хаагч, үүнээс 3055 буюу 73 хувь нь эмэгтэй, 1082 буюу 27 хувь нь эрэгтэй албан хаагч тус тус ажиллаж байна.







相关新闻