ХОВД: Шинэ ургацын төмс, лууванг 3500 төгрөгөөр борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 3200 орчим тариаланч бий.
Ховдын ногоочид зургаадугаар
сарын 20-ны өдрөөс эхлэн ургацын дээж болох шинэ ногоон иштэй сонгино, төмс,
лууван, манжин, байцааг худалдаанд гаргажээ.
Шинэ ургацын төмс, лууван, манжин,
байцаа, салатны навчийг кг-ыг 3500 төгрөгөөр борлуулж байна.
Харин өргөст хэмх нэг кг нь 6000, сонгино 2500 төгрөгийн
үнэтэй байна.
Дээрх хүнсний бүтээгдэхүүн нь химийн бордоо бага, эко гэдгээрээ онцлогтой.
Шинэ ургацын ногооны үнэ өмнөх оны мөн үетэй адил үнийн түвшинд байгаа ч иргэдийн худалдан авалт өмнөх жилийнхээс
тааруу байна гэж худалдаа эрхлэгчид ярилаа.