ӨВӨРХАНГАЙ: “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөдөлгөөнөөр 20 хоршоо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-01 11:27:46

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт 84 малчин өрх нэгдэж, 20 хоршоог байгуулан гурван тэрбум төгрөгийн зээлийг авчээ.


Ингэснээр аймгийн хэмжээнд 23007 малчныг хамруулсан 157 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Зээлийн батлан даалтын сангаас 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, 344.2 сая төгрөгийн батлан даалт хүлээгдэж байгаа юм.


“Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөдөлгөөний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗГХЭГ-аас 38 сургагч багшийг 19 суманд томилж, 40 хоногийн турш хоршоог хэрхэн байгуулах талаар сургалт явуулан мэдээлэл зөвлөгөөгөөр хангаж, хоршоологчдын бүртгэлийг шинэчилжээ.

相关新闻