СЭЛЭНГЭ: Аксес хөтөлбөрт суралцсан хүүхдүүд төгсөлтөө хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-01 11:01:19

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Англи хэлний “Аксес” бичил тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурагчид төгсөлтөө хийж, гэрчилгээгээ гардан авлаа.

 

АНУ-ын Төрийн депертаментын боловсрол соёлын асуудал хариуцсан товчооны санхүүжилтээр хэрэгждэг энэхүү хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас 31 хүүхэд хамрагджээ.

 

Дэлхийн 85 улсад хэрэгжиж буй уг хөтөлбөр нь Монгол Улсад 2004 оноос эхэлжээ.

 

Хөтөлбөрт хамрагдсан сурагчдыг Сүхбаатар сумын ЕБС-иудаас сонгон шалгаруулж, 80 гаруй хүүхэд өргөдөл, бичиг баримтаа өгснөөс 31 хүүхэд тэнцэн суралцсан байна.

 

Аксес хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1000 гаруй хүүхэд суралцан төгсжээ.

 

2022-2024 онд тус хөтөлбөр Монгол Улсын хэмжээнд 4 аймагт үйл ажиллагаагаа явуулсны нэг нь Сэлэнгэ аймаг юм.

 

Сүхбаатар суманд хэрэгжсэн Аксес хөтөлбөрийг "Наран хүүхэд од" ТББ-аас хэрэгжүүлж, сургагч багшаар англи хэлний багш Э.Чулуунцэцэг ажиллажээ.

 

Хөтөлбөрт хамрагдсан ахлах ангийн сурагчид хичээлийн дараах болон эрчимжүүлсэн сургалтаар англи хэлний мэдлэг, чадвар эзэмшсэн байна.

 

Мөн уг сургалт нь цаашид өндөр боловсрол эзэмших, ажлын байранд өрсөлдөх чадварыг олгодгоороо давуу юм.

 

Хөтөлбөрт хамрагдсан Сүхбаатар сумын 31 хүүхдийн 16 нь хүү, 15 нь охин байна. Аксес хөтөлбөр зөвхөн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанаас гадна хариуцан ажиллаж байгаа багш нарынхаа ур чадварыг байнга дээшлүүлэхэд маш их анхаардаг хэмээн Аксес хөтөлбөрийн багш Э.Чулуунцэцэг ярилаа.

 

相关新闻