СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 35 градус хүрч хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд 30 градус давж халахыг аймгийн УЦУОША-аас
мэдээллээ.
6
дугаар сарын 30-ны 20.00 цагаас 7 дугаар сарын 1-ний 20.00 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Бороо
орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +14...+19
градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.
Сүхбаатар
хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +32...+34 градус дулаан
байна.
7
дугаар сарын 2-6-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 5-нд
ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орхгүй. Салхи ихэнх
хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө
+16...+21 градус, өдөртөө +30...+35 градус дулаан байна.