ТӨВ: Олон нийтийн үйл ажиллагааг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-27 16:12:03

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах ажиллагаатай холбогдуулан аймгийн хэмжээнд 2024 оны 6 дугаар сарын 27- 29-ний өдрүүдэд олон нийтийн үйл ажиллагааг түр хориглов.


Тухайлбал, эдгээр өдрүүдэд Төв аймагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр, спорт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 25-ны А/409 дугаар захирамжийн дагуу түр хоригложээ.


Мөн задгай талбайн худалдаа болон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг ажиллахгүй байх үүрэг чиглэл өгсөн байна.

 

 

相关新闻