БУЛГАН: Ирц 51,1 хувьтай буюу 20221 сонгогч саналаа өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны зургаадугаар сарын 28
/МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 40482 сонгогч санал өгөхөөс
17.00 цагийн байдлаар 20221 сонгогч саналаа өгч, ирц 51,1 хувьтай байна. Бүсээр
нь харвал УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн санал хураалт 50,8 хувьтай буюу 97737
сонгогч саналаа өгөөд байна.
70 хэсгийн хороонд 72 санал тоолох
төхөөрөмжөөр Булган аймгийн 16 сум 1
тосгонд 977 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг явуулж байна.
Санал хураах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж
байгаа бөгөөд 1072 ажиглагч ажиллаж Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр 4
төрийн бус байгууллагын буюу гадаадын иргэн ажиглаж буйг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл технологийн 4 баг сумдад ажиллаж байгаа бөгөөд Хялганат тосгонд үүссэн хэт ачааллыг багасгахаар нэмэлт бүхээг байрлуулсан байна.