ДОРНОГОВЬ: Халзан-Уулын рашаан сувилал үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Халзан-Уулын рашаан сувиллын эмч мэргэжилтнүүд энэ жилийн үйлчлүүлэгчдээ хүлээн авчээ.
Аймгийн ИТХ-ын шийдвэрээр улирлын чанартай ажилладаг тус сувиллыг аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй нэгтгэсэн нь ардын эмнэлгийг рашаан сувилалтай хослуулан ажиллуулж үйлчлүүлэгчдэд цогц, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдээд байгаа юм.









